Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан.
Энэ дагуу Нийслэлийн сонгуулийн хороог есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Үүний дагуу Нийслэлийн сонгуулийн хороо 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр анхдугаар хурлаа хийж, 6 асуудал хэлэлцлээ.
Тодруулбал тус хурлаар сонгууль зохион байгуулах ажлын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарийг батлан, дүүргийн сонгуулийн хороодыг байгуулж, тогтоол гаргалаа.