spot_img
Нүүр хуудасМэдээ, мэдээлэлӨгөгдөл дамжуулах туршилтын өдөр боллоо.

Өгөгдөл дамжуулах туршилтын өдөр боллоо.

Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2024 оны 10 сарын 03-ны өдрийн “Туршилтын өдөр тогтоох тухай” А/72 дугаар захирамжаар 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12:00 цагт зохион байгуулахаар тогтоосон бөгөөд энэхүү туршилтын үйл ажиллагаа нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд камерын системийн хэвийн найдвартай ажиллагаа, ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг хэсгийн хороонд гэмтэлгүй хүргэгдэж дүнг саадгүй дамжуулж байгаа эсэхийг шалгах, мэдээллийн технологийн даамал, итгэмжлэгдсэн ажилтныг дадлагажуулах зорилготой юм.

Өгөгдөл дамжуулах туршилтын өдөртэй холбогдуулан Нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд Санал авах байрны бэлтгэл, бэлэн байдалтай танилцлаа.

Санал авах байрны байршил, хэсгийн хороодын дарга нартай холбогдох утасны дугаарыг энд дарж үзнэ үү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хууль тогтоомж