spot_img
Нүүр хуудасМэдээ, мэдээлэлНИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, МАХН, Монголын ногоон нам, Дэлхийн Монголчуудын нам, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ж.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарын бие даагч үнэмлэхээ гардан авсан юм.

Энэ үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өнөөдөр үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх бололцоотой боллоо. Сонгуулийн сурталчилгааг аравдугаар сарын 13-ны өдрийг дуустал явуулах ёстой. Сонгуулийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллахыг хүсч байна. Та бүхэн сонгуулийн үйл ажиллагаанд амжилт хүсье” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хууль тогтоомж