Монгол улсын ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа. Сургалтыг нээж Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Т.Оюунчимэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл нийслэлийн хэмжээнд Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж байгаа талаар мэдэгдэж сургалтыг орох Сонгогчийн боловсрол, сургалтын төвийн дарга Б.Оюумааг танилцуулж сургалтад амжилт хүслээ.
Энэ сургалтаар Сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт, сонгууль зохион байгуулалтын үйл явцад /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар, Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах хяналт тавих, Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг нөхөн томилох, санал авах ажлыг зохион байгуулах талаар, Сонгуулийн үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, сонгуулийн ажиглалт, санал авах, тоолох ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан систем ашиглах гэх мэт сэдвүүдийг орж асуулт, хариулт явуулж өрнүүлсэн байна. Сургалтад 9 дүүргийн сонгуулийн хорооны гишүүд болон нийслэлийн сонгуулийн хорооны гишүүд бүрэн хамрагдлаа.