Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо гуравдугаар сарын 29-ний 40 дүгээр тогтоолоор Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Энэ дагуу Нийслэлийн сонгуулийн хороог есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг танилцуулж, даргаар томилогдсон Нийслэлийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Оюунчимэгт сонгуулийн хорооны тэмдгийг хүлээлгэн өглөө.