Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн зохион байгуулалттай холбоотой асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо, Нийслэлийн сонгуулийн хороо, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хорооны хамтарсан уулзалт 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагт боллоо.
Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Т.Оюунчимэг, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Ирээдүй нар сонгуулийн бэлтгэл ажил, Санал авах байрны бэлтгэл, бэлэн байдал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Сонгуулийн ерөнхий хорооны Сонгогчийн боловсрол, сургалтын төвийн дарга Б.Оюумаа нар хүрэлцэн ирсэн бөгөөд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой зөвлөмж чиглэл өглөө.